Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах

Аймгийн ИТХ Есөнбулаг суманд ажиллалаа

2019-05-23

Аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид мөн ИТХ-ын ажлын алба нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөмж өгөх, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийн явц байдалтай танилцах ажлаар Есөнбулаг суманд 2019 оны 5-р сарын 22-ны өдөр ажиллалаа.

Хийгдэх ажлууд:
1. Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэр, тогтоол бичиг баримтын боловсруулалттай танилцаж арга зүйн зөвлөмж өгөх.
2. Сумын ИТХ-ын даргын захирамж, Тэргүүлэгчдийн хурлын материалтай танилцах
3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод бичиг хэргийн хөтлөлт, эмх цэгц /ирсэн, явсан бичиг, хариутай бичгийн шийдвэрлэлт/
4. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлд тус сумтай холбогдолтой тусгагдсан ажлуудын биелэлт явц байдалтай танилцана.
5. Сумын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр /Замын сангийн хөрөнгөөр/ хийгдэж байгаа ажлуудтай танилцаж ажиллана.
6. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцана.
7. Алтай хотын тохижилт үйлчилгээний талаар мэдээлэл авч тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%