Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах

Мэндчилгээ

2021-02-09

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Алтай нутгийн ажилч хичээнгүй зон олныхоо энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж мэндчилье.

Сүрлэг алтай сайхан нутагтаа ажиллаж, амьдарч байгаа болон Монгол орны өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт нутгийн олондоо сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй хулгана жилд дэлхий нийтээр цар тахалтай байсанч Цогтчууд бид төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр бүрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, аюулт цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хүн бүр хичээн зүтгэж ажиллаж байна.

Хэдий өнгөрсөн зун, намар гантай газрын гарц муу гарсанч  хөдөлмөрч, малч  Цогтчуудын маань уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор аймагтаа хамгийн олон мал тоолуулсан сумаар шалгарлаа. Малын гаралтай эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнээр сумынхаа төдийгүй Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байгаа малчидаараа бид бахархаж байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийг 2 дугаар хуралдаанаар  Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг бид баталж, ирэх он жилүүдэд газар тариалан, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлж хүн бүр хөдөлмөрлөдөг, түүнийхээ ашиг шимийг хүртдэг бүтээгч хандлагатай залуусыг дэмжихэд онцгойлон анхаарч бодлого шийдвэрүүдээ боловсруулаад байна. Мөн боловсролын чанарыг сайжруулах, иргэдийнхээ аятай тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бий болгоход анхаарч орчин үеийн  шийдэл бүхий 120 айлын орон сууцыг барихаар зураг төсвийг хийлгэж байна.

Ирж буй үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЦОГТ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА С.МАНДАХНАРАН

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%