Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах

Авлигын эсрэг "СУДАЛЪЯ, МЭДЬЕ, СЭРГИЙЛЬЕ" нөлөөллийн аяны нээлт боллоо

2021-03-26

Авлигын эсрэг "СУДАЛЪЯ, МЭДЬЕ, СЭРГИЙЛЬЕ" нөлөөллийн аяны нээлт боллоо.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газраас хамтран зохион байгуулж буй авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг бууруулах, хууль тогтоомжийг байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаар судлуулж, танилцуулан, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой "СУДАЛЪЯ, МЭДЬЕ, СЭРГИЙЛЬЕ" нөлөөллийн аяны нээлт өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо.
Энэхүү аянд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагууд хамрагдах бөгөөд 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нэг байгууллага дээр 7 хоногийн хугацаатай аян үргэлжлэх ба аяны хугацаанд судлах хууль тогтоомжийг агуулсан хавтас, гарын авлага, DVD, туг, танилцуулах самбарыг аймгийн прокурорын газраас тухайн байгууллагад хүлээлгэн өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6041
4565 / 76%
921 / 15%
269 / 4%
286 / 5%