Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах

Цогт сумын танилцуулга

2023-09-11

    Говь-Алтай аймгийн Цогт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Толь гүний хошуунд харьяалагдаж байжээ.Одоо Баян-Өндөр, Далан, Гэгээт, Баянтоорой Төгрөг, Рашаант, Баян-Улаан гэсэн 7 багийн, нийт 995 өрхөд 3476 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас 2-д ордог, газар нутгийн хэмжээгээрээ 3 –д ордог, хүн амын нягтарлаар 4.78 хүн / 1 га/ сум юм.
     Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн . Физик газар зүйн хувьд Монгол Алтайн уулсын мужийн Говь-Алтай уулын мужид хамаардаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл. 
  Улаанбаатар хотоос 1050 км, Аймгийн төвөөс 200 км зайд байрладаг.Хойд талаараа Говь-Алтай аймгийн Цээл сум, Халиун сум, зүүн талаараа Бигэр сум, зүүн урд талаараа Эрдэнэ сум, БНХАУ, баруун урд талаараа Алтай сумтай хиллэдэг.
     Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэвтэр өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -21 0С• 7 дугаар сарын дундаж температур +17 0С• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/c• Жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%