Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ

Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах Сумын хөгжилд бодит өсөлтийг бий болгох зорилт тавьж, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй, шудрага, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллах

Иргэний танхимд цахим хурал боллоо.

2016-03-11

         Өнөөдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд цахим хурал боллоо. Хурлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт удирдан явууллаа. Тус хуралд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил, ЗГХЭГ-ын ажилтнууд, Орон нутгаас аймгийн ЗДТГ-ын дарга П.Золжаргал, Засаг даргын орлогч Д.Чинзориг, ТЗУХ-ын дарга Ж.Мөнхцэцэг болон хэлтэс агентлагийн дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.
      Тус хурлаар Дүнжингарав төвийн байранд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар мэдээлэл хийлээ.
        Нэгдсэн төвийн үйл ажиллагаа эхлээд удаагүй ч шинэлэг, иргэдэд нэн хэрэгтэй, тэдэнд үүсдэг хүндрэл, чирэгдэлтэй байдлыг халсан, ойлгомжтой, түргэн шуурхай мөн тав тухтай орчинг бүрдүүлсэн үйлчилгээг нэвтрүүлсэнд үйлчлүүлэгчид талархалтай байгааг тус хурал дээр дурьдлаа.
        Хөдөө орон нутагт 2016 оны 06 сарын 01-ний дотор Нэг цонхны үйлчилгээг түшиглэн энэ ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж цаашид анхаарах цаг үеийн зарим асуудлаар чиглэл, зааварчилгаа өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%